Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэг дүгээр зорилтын 1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн аймгийн гэмт хэргийн криминологийн судалгааны дагуу тогтоогдож буй гэмт хэрэг, зөрчлийн шалтган нөхцөлийг арилгах, иргэд болон төрийн албан хаагч нарын хуулийн мэдлэгийг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанхус, Цэнгэл сумдад ажиллах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл ахалж, бүрэлдэхүүнд аймгийн Прокурор, Цагдаа, Хилийн Цэргийн 0165-р анги, 0285-р ангийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагч, удирдлагууд оролцож байна.
Тодруулбал тус аймагт үйлдэгдсэн авилга албан тушаалын гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал болон бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөн 2023 онд хил хамгаалтад авч хэрэгжүүлэх “Хилийн ногоон бүс” арга хэмжээг хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулагдах юм.