Замын хөдөлгөөнд оролцогчдыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор сумын Засаг даргын “Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” А/179 тоот захирамжаар 2022 оны 12-р сарын 15-ны өдрөөс 2023 оны 03-р сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо.