АЙМГИЙН УДИРДЛАГУУД УЛААНХУС СУМД АЖИЛЛАВ

Аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн удирдлагууд бүх сумдыг тойрон, оршин суугчидтай уулзах, иргэд, малчдын амьдрал, ажил байдалтай танилцах, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдэд төрийн бодлого, шийдвэрийг сурталчлах зорилго Улаанхус сумын ард иргэдтэй уулзав.

Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан,  аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн Зам тээвэр, барилга, дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болат, Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Байгаль орчин, аялал жуулчлалынгазрын дарга Ш.Марат, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн С.Арман,  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Х.Мүпти, Д.Маралбек болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

 

You May Also Like