АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ХӨХ ХӨТӨЛ БАГИЙН ЛАНДФИЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ ГЭВ

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Швейцарын холбооны улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-ын тэргүүн Маттео Бэллинэлигтэй хамт Улаанхус сумын Хөх хөтөл багт ажиллав.

“Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ санхүүжилтээр тус сумын Хөх Хөтөл багт 2021 онд Ландфилл буюу хогийн шинэ цэгийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан билээ. Тус ТТБ-ын тэргүүн өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргатай уулзах үеэр энэхүү Ландфилийг орон нутгийн удирдлагууд хариуцаж авч ажиллуулахгүй, хариуцах эзэнгүй болгож  байгаа учраас Засаг даргад хандаж хариуцах эзэнтэй болгож өгөхийг хүссэн юм.

Иймд аймгийн Засаг дарга Д.Бауыржан тухайн хогийн нэгдсэн цэг, хашаа агуулахын барилга байгууламжийн ашиглалт, үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны урсгал зардал, түлш шатахуун, ажиллах хүчний цалин хөлсийг аймаг, орон нутгийн төсөвт тусган хариуцах, төлөөллийн байгууллагаар удирдан ажиллахаар болж, энэхүү ландфиллийг жишиг хогийн цэг болгон ашиглалтад оруулсан явдалд  “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-ын тэргүүнд талархал илэрхийлэв.

Талууд ландфиллийн үйл ажиллагааны явцад үүсэж болох аливаа хүндрэл, бэрхшээл, эрсдэлийг хамтран хэлэлцэж, санал солилцож тухай бүр санал нэгтэй шийдвэрлэхээр болов.

Тус ландфиллийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Өлгий сумын Засаг дарга Есболат, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн дарга Х.Анар, Барилга захиалагчийн албаны дарга Ш.Жанимхан, Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-ын  Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч “Сайхан Монголын өнгө” ТББ-ын тэргүүн Б.Лхагвачулуун нар оролцлоо

You May Also Like