ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ
Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.
- Иргэний үнэмлэх
- 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 10 жил/
- Төлбөр тушаасан баримт
- Төрийн сан 1401002649 тоот дансанд – 5000 төг
- Голомт банк 1401001081 тоот дансанд – 12500 төг
- Голомт банк 1401001218 тоот дансанд – 15000 төг
Хугацаа дууссан, хуудас дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд E-Mongolia цахим хуудсаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй утасны дугаараар нэвтрэн орж онлайнаар захиалан авах боломжтой.
ХҮҮХДЭД ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ АВАХ
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эцэг, эх түүний хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэр
- 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 5 жил/
- Төлбөр тушаасан баримт
- Төрийн сан 1401002649 тоот дансанд – 5000 төг
- Голомт банк 1401001081 тоот дансанд – 12500 төг
- Голомт банк 1401001218 тоот дансанд – 15000 төг
ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ДАХИН АВАХ
- Иргэний үнэмлэх
- 3.5х4.5 хэмжээтэй цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан, дух, чих ил гарсан/
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /Хүчинтэй хугацаа 10 жил, 16-наас доош настай бол 5 жил/
- Гэмтээсэн буюу гээж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчаар тэмдэглэл хийлгүүлэн хүчингүй болгуулна.
- Төлбөр тушаасан баримт
- Төрийн сан 1401002649 тоот дансанд – 5000 төг
- Голомт банк 1401001081 тоот дансанд – 12500 төг
- Голомт банк 1401001218 тоот дансанд – 15000 төг
ЦЭЭЖ ЗУРАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- Зургийн 3.5*4.5 см-ийн хэмжээтэй цагаан фон дээр авахуулна.
- Нүүрний өндөр 23-36 мм байна.
- Хэвлэмэл зураг нь барзгаргүй, жигд өнгөтэй байна.
- Цээж зургийг сүүлийн 6-н сарын дотор авахуулсан байх ба зурагнаас татаагүй байна.
- Зурагт авахуулж буй хүн камер руу эгц харсан байна.
- Зурагт авахуулж буй хүний дух, чих ил гарсан байна.
- Паспортын зургийн өнгө тод, нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй байна.
- Зураг авахуулах үедээ малгай өмсөөгүй, нүдний шил зүүгээгүй байна.
- Фото зургийн цаас болон өнгөний ялгарал, тодрол нь шаардлага хангахуйц байна.
- Зураг авахуулж буй хүний эгэмнээс доош хэсгийг зурагт оруулахгүйгээр зургийг авсан байна
ГАДААД ПАСПОРТЫН ЦЭЭЖ ЗУРАГНЫ НҮҮРНИЙ БИОМЕТИКИЙН ШАБЛОН ИКАО-ийн СТАНДАРТЫН ШАБЛОН