Хөдөлмөр эрхлэлт Нийгмийн Халамжийн Хүүхдийн мөнгө олгох үйлчилгээ
Бүрдүүлэх баримт бичиг:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эсэн мэнд бойжиж байгаа тухай сумын их эмчийн тодорхойлолт
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжаас үзүүлж буй хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээ
Бүрдүүлэх баримт бичиг:
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
- Өргөдөл
- Багийн Засаг даргын тодорхойлолт
- 2 хувь цээж зураг
Өндөр насны тэтгэвэр
Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
- Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТооцсон нотлох баримт/
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хэрвээ та ажил хийж байгаа бол, Ажлаас гарсан тушаал /Эх хувиар/
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах /Лавлагаа/
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл /Өргөдлийн маягт бөглөх/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг /3х4 хэмжээтэй/ 2 хувь
- Багийн засаг даргын тодорхойлолт
- 4 ба түүнээс дээш хүүхдүүдийн гэрчилгээний хуулбар /50 настай эмэгтэйд хамаарна/
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
- Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТооцсон нотлох баримт/
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолт.
- Гэрлэлтийн баталгаа
- Нас барсан гэрчилгээний хуулбар
- “Асран хамгаалагч тогтоосон тухай” тухайн шатны Засаг даргын захирамж
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл /Өргөдлийн маягт бөглөх/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Эрүүл мэндийн дэвтэр
- Хоёр хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/
- Багийн Засаг даргын тодорхойлолт
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэн амаржсаны тэтгэмж
/Тэтгэмжийн даатгал/
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, Жирэмсэн амаржсаны тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг:
- Тэтгэмж авах хүний иргэний үнэмлэхийн хуулбар
- Эмнэлгийн хуудас
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Өргөдлийн маягт бөглөх /Байцаагчаас авах/
- Оршуулгын тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг
- Тэтгэмж авах хүний иргэний үнэмлэхийн хуулбар
- Нас барсны гэрчилгээг хуулбарлаж нотариатаар батлуулах
- Тэтгэврийн дэвтрийн хуулбар /тэтгэвэр, группийн тэтгэмж авдаг бол/
- Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Өргөдлийн маягт бөглөх /Байцаагчаас авах/