Өнөөдөр /2022.01.18/ аймгийн Онцгой комисс 2022 оны анхны хурлаа хийж тус хурлаар Коронавируст халдвар, шинэ төрлийн “Омиркон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, короновирусын халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс өсөж, эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалтын “УЛБАР ШАР” төвшинд шилжүүлэн, 2022 оны 01 дүгээр сарын
22-ны 08:00 цагаас эхэлж хэрэгжих дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан бүх төрлийн баар, цэнгээний газрууд, Сургалтын төв, Үзүүлбэр үйлчилгээ, Халуун ус, Сауны үйлчилгээ, Шашны байгууллага, Хүнсний зах, дэлгүүрээс бусад барааны зах, Цэцэрлэгийн үйл ажиллагаа, Цахим тоглоом, Спорт заал, бие бялдаржуулах төв, Амралтын газрууд, Хурим найр, болон бусад баярыг гэрийн нөхцөлд явуулах болон Соёл урлагын үйл ажиллагаануудыг хориглолоо.
2. Хурал цуглаан, Ресторан, зоогийн газрууд гэх газруудын үйл ажиллагааг 50%-ийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргалаа.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалаарай.