Эрчим хүчний сайдад Баяннуур сумын УЦС-ийн ажлыг танилцууллаа

 Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар, Эрдэнэбүрэн, Мянгад, Өмнөговь, Баяннуур сумын Засаг дарга нар болон холбогдох багийн удирдлагуудтай төслийн явц, ач холбогдлын танилцуулга хийж, уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн холбогдох байгууллагын албан хаагчид оролцов. Засаг дарга Д.Бауыржан УЦС холбоотой Баяннуур сумын нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн тус УЦС баригдсанаар аймаг тэр тусмаа Баяннуур сумын иргэдэд ажлын байр нэмэгдэх, аймгийн хэмжээнд цахилгааны асуудал бүрэн шийдэгдэх, үнийн өсөлтийг барих зэрэг боломжууд бүрдэх юм. Энэхүү бүтээн байгуулалт Өлгий нутгийн ард түмний амьдралд маш том өөрчлөлтийг авчрах болно гэв.

You May Also Like