Өнөөдөр аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу ажиллаж буй ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХӨДӨЛГӨӨНТ БАЙР” Улаанхус сумд ажиллаа.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, хүртээмжтэй нэг дороос хүргэх хүрээнд ХӨДӨЛГӨӨНТ БАЙР ажилуулж эхэлсэн билээ. Энэ удаад Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээг 10 дугаар сарын 04-ний өдөр үзүүлж ирлээ.
Өдөрлөгөөр Улсын бүртгэлийн хэлтэс Улаанхус сумын иргэдэд иргэний бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой 31 иргэнд үйлчилгээ үзүүлж, 12 иргэний зөрчлийг арилгаж, 11 эд хөрөнгийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар 68 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.
Энэ өдөр төрсний бүртгэлд шинээр төрсөн хүүхдийг бүртгэж төрсний гэрчилгээ, гэрлэсний бүртгэлд бүртгэж гэрлэсний гэрчилгээг дурсамж хамт ёслол төгөлдөр гардуулав.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДАМЖИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БУЙ Хөдөлгөөнт байр төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах мөн түүнээс шалтгаалсан иргэд олон нийтэд тулгамдаж буй асуудлыг тухай бүр шийдвэрлэх нь маш сайшаалтай болсон байна.