НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА 2022 ОНООС ШИНЭ СИСТЕМД БҮРЭН ШИЛЖИХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд ашиглаж байгаа програм хангамжуудыг вэб технологид суурилсан нэгдсэн нэг цогц систем болгон нэвтрүүлэх ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүгийн дэмжлэгээр ITZone компани гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэх, зөвлөх, хяналт тавих, шинэ системийг тестлэх, турших, яаралтай нэвтрүүлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Сарангаар ахлуулсан ажлын хэсгийг нийгмийн даатгалын байгууллагад анхан шатны нэгжээс нь эхлэн ажилласан, дадлага туршлагатай ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. Энэхүү цогц системийн байгууллагын дотоод санхүүгийн програмыг энэ оны 4 дүгээр улирлаас эхлэн үйл ажиллагаанд ашиглаж эхлэх бөгөөд цаашид үе шаттайгаар нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ нэг бүрээр дэд системийг нэвтрүүлж улмаар 2022 оноос шинэ системд бүрэн шилжүүлж нэгдсэн мэдээллийн сангаас үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.