Ард иргэдийн анхааралд
2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 07-ны өдөр хүртлэх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хугацааны эхээр нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орно. Энэ үеэр салхины хурд 14-16м/с, зарим үед 22м/с хүрч ширүүсч шороон, уулаараа цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с. Нийт нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан байна. Харин 04-нөөс эрс хүйтэрч шөнөдөө 15-20градус, өдөртөө 9-14градус хүйтэн байх төлөвтөй байна.