Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
Мөн эх орондоо хөхний рентген, мамографийн оношилгооны үндсийг тавьж, 700,000 гаруй хүнд эмчилгээ оношилгоо хийсэн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч гавьяат эмч Р.Асайд ардын эмч цол олголоо.