“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД БАЯН-ӨЛГИЙЧҮҮД НЭГДЭЖ, МОД ТАРИХ БЭЛТГЭЛ АЖЛАА ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Бауыржан байгаль орчин, газрын харилцаа , хөдөө аж ахуй, ойн салбарын мэргэжилтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон үр дүнтэй хурал боллоо. Үүнд:
-Аймгийн төвд Ховд голын эрэг дагуу 145 га талбайд шинээр мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах;
– Бугат сумаас Алтанцөгц сум чиглэлийн голын тохойд 15 га талбайд мод тарих;
– Баяннуур сумын нутаг дэвсгэрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих шийдвэр гарсан. Усан цахилгаан станцын хиймэл нуур байгуулах талбайн хар шороо, модыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн суулгах арга хэмжээ авах;
– Тус аймгийн ихэнх сумдын малчид хадлангийн талбай, бэлчээрээ хашаалж байгаа. Тухайн хамгаалалтад авсан, услалтын асуудлыг шийдсэн газруудын тодорхой хэсэгт мод тарих хөдөлгөөн өрнүүлэх;
– Улаанхус сумын Согоог багийн нутаг дэвсгэрт элсний нүүдэлд дарагдсан талбайг ойжуулах;
– Аж ахуйн нэгж, байгууллагууд эргэн тойрноо болон зам дагуу мод суулгах;
-Малчид иргэдийн хадлан хашсан төмөр торон хашаануудыг тойруулан мод тарьж цаашид хадланг тарьсан модоор хашаалах
– Айл өрх бүр хашааныхаа тодорхой хэсэгт ногоон байгууламж бий болгох зэргээр дээрх ажлуудыг хэрэгжүүлнэ.
Иргэд та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, өөрийн амьдарч буй хашаа хороондоо мод тарьж ургуулахыг уриалж байна.