2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баян-Өлгий аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12м/с, зарим газраар 13-15м/с хүрч ширүүснэ. Нийт нутгаар өмнөх хоногуудаас сэрүүсэж шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Өлгий хот орчмоор: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 8-13м/с, зарим үед 15-17м/с хүрч ширүүснэ. Өмнөх хоногуудаас сэрүүсэж шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6…+8 градус дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 02-ноос 06-ны өдөр хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хугацааны эхэн болон дунд үеэр нутгийн ихэнх хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Энэ үеэр салхины хурд зарим газраар 12-14м/с хүрч ширүүсэж шороон, уул даваануудад явган цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с. Нийт нутгаар өмнөх хоногуудаас сэрүүсэж шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байх төлөвтэй байна.

You May Also Like