”ЭРДМИЙН БАЯР”-ЫГ ОЛОН НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын орлогчийн захирамж гарлаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 60 дугаар зүйлийн 60.1.7, 27 дугаар зүйлийн 27.5.3, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2.7 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/147 тушаалыг тус тус үндэслэн Аймгийн хэмжээний бүх шатны сургалтын байгууллагын төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон нэгдсэн журмаар хүндэтгэлийн арга хэмжээний хэлбэрээр зохион байгуулах зорилгоор уг тушаалыг гаргажээ.
Захирамжид “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, эцэг, эх, асран хамгаалагчдад нь санхүүгийн дарамт, хүндрэл учруулах, архи согтууруулах ундаа хэрэглэх, аялал зугаалгад гарах, олон нийтийн үйлчилгээний газарт зохион байгуулахыг хориглов.

You May Also Like