Цэргийн бүртгэлд хамрагдах иргэд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сумын ЗДТГ-т Төрийн цахим операторт ирж бүртгүүлнэ.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой
Цэргийн бүртгэлд дараах иргэд хамрагдана.
1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн:
• 18-50 насны ахлагч, түрүүч (цэргийн алба хаасан эрчүүд)
• 55-60 насны дунд, ахлах офицерууд
2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн:
• 18-50 насны (цэргийн алба хаагаагүй эрчүүд)
• Цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд
• Цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг баримттай ирнэ.
1. Цэргийн үүрэгтний үнэмлэх
2. Иргэний үнэмлэх