Улаанхус сумын хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлагыг 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна. Хугацаат цэргийн албанд татагдсан иргэн дараах материалуудыг биедээ авчирсан байх.
Үүнд:
– иргэний үнэмлэх,
– цэргийн үүрэгтний үнэмлэх,
– мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх,
– сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм. Харин дуудсан хугацаандаа ирдэггүй, өөр нэгэн шалтгаан хэлдэг асуудал цэрэг татлага болгоноор гардаг.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь гадаад оронд эсвэл дотооддоо түр хугацаагаар томилолттой гэдэг шалтгаан хэлдэг байна.