ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Хүний амьдралд ганцхан тохиолддог ховорхон үйл явдлын нэг болох төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.07.06/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан төрийн жинхэнэ албанд анх орж туршилтын хугацаанд албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа нийт 50 албан хаагч нар өөрийн сурсан мэдсэнээ аймаг орон нутаг, улс эх орондоо зориулж, хууль дүрмийг чанд мөрдөн, үнэнч шударгаар ажиллахаа төр, ард түмэндээ батлан тангараглалаа.

Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан,  аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Б.Мухамед нар тангараг өргөсөн Төрийн захиргааны албан хаагчдад баяр хүргэж үг хэлсэн бөгөөд салбар зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилагатай ажиллахын зэрэгцээ хуулийн хүрээнд ажиллаж аймаг орон нутгийн хөгжил дэвшилд өөрийн оюун ухааныг дайчилж ажиллахыг хүслээ.

Төрийн албаны хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албан хаагчид ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдэж, үүний дараа төрийн албаны сул орон тоонд тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тангараг өргөдөг байна.

                                                 

You May Also Like