“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЛААНХУС СУМЫН ИТХ БОЛОН ЗДТГ-ЫН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ БАЙНА

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлаад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ. Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг. Энэ жил тус аян “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриан дор зохион байгуулагдаж байна. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ болон ЗДТГ байгууллагууд аяныг дэмжиж “Цагаан туузтын хөдөлгөөн”-д нэгдлээ.

   

   

You May Also Like