Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратыг гардуулан өгч байна.

2021-08-18

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Дэлхийн Монголчуудын Холбооноос “Монголынхоо төлөө” хандивын аян өрнүүлж манай улсын эмнэлгүүдэд хүний амь насыг авран хамгаалахад нэн шаардлагатай зүйлсийн нэг болох амьсгалын аппаратыг хандивлаж байгаа бөгөөд тус аяны хүрээнд энэхүү амьсгалын аппаратыг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулан өгч байна.

“Дэлхийн Монголчуудын холбоо нь Монголчуудын эв нэгдэл, нийтлэг эрх, эрх чөлөө, бахархал, соёл уламжлал, хэл бичгийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх эвийн гэр байгуулж, Монголчуудын харилцан ойлголцлыг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой” байгуулсан байгууллага билээ.

 

You May Also Like