Өнөөдөр/ 2022.10.24/ аймгийн Соёл, урлагийн газраас “Аялал жуулчлалын хөгжилд соёлын байгууллагуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт соёлын салбар болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Уг хэлэлцүүлгийн зорилго нь орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд соёлын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэхэд оршив.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар үг хэлж, Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан тус газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, Монгол Алтайн хадны цогцолборын хамгаалалтын захиргааны дарга, доктор Б:Өмирбек – Дэлхийн өвийн дурсгалт газруудаар аялах аяллын маршрут, Музейн дарга А.Айшагүл – Аялал жуулчлалын салбарт музейн гүйцэтгэх үүрэг, Б.Ахтаны нэрэмжит номын сангийн дарга Д.Алтынгүл – Соёлын өртөөчилсөн аялал, Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик – Соёл урлаг, аялал жуулчлал сэдэвт илтгэлүүдийг танилцуулахаас гадна аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд энэ салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээний талаарх санал, байр сууриа илэрхийлсэн юм.
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Бауыржан уригдан оролцож, оролцогчдын санал хүсэлтийг сонсож, аймгийн зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулахыг зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.