УЛААНХУС СУМ ШИНЭЭР ЦАХИМ ТӨЛБӨРИЙН ГЭРЭГЭ КИОСК МАШИНТАЙ БОЛЛОО.


“Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд ОНХС хөрөнгөөр цахим төлбөрийн ГЭРЭГЭ КИОСК машиныг Улаанхус сумын ЗДТГ-ын байранд байршууллаа.
Улаанхус сумын Засаг даргатай Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Улсын бүртгэгч нарын хамтран байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлаа бүрэн хэрэгжүүлж Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийг КИОСК машин ашиглан төлөх боломжтой боллоо.
Иргэд өмнө нь улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөрийг төлөхийн тулд банканд дугаарлан цаг хугацаа алддаг байсан бол одоо заавал банканд хандах шаардлагагүй, КИОСК машины тусламжтайгаар 10-20 секундиийн хугацаанд төлж ард иргэдийн цагийг хэмнэсэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чийрэгдэлгүй авах боломж бүрдлээ.
КИОСК машинаас Улсын бүртгэлийн 66 төрлийн үйлчилгээ, лавлагааны хураамжийг төлөхөөс гадна, хот хоорондын автобусны билет захиалах, авто машины торгууль, татвар төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээг КИОСК машинаар дамжуулан авах боломжтой юм.

You May Also Like