Нийгмийн халамжийн үйлчилгээ

Хөдөлмөр эрхлэлт Нийгмийн Халамжийн Хүүхдийн мөнгө олгох үйлчилгээ

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эсэн мэнд бойжиж байгаа тухай  сумын их эмчийн тодорхойлолт
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжаас үзүүлж буй хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээ

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  • Өргөдөл
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
  • 2 хувь цээж зураг
Өндөр насны тэтгэвэр

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТооцсон нотлох баримт/
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хэрвээ та ажил хийж байгаа бол, Ажлаас гарсан тушаал /Эх хувиар/
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах /Лавлагаа/
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл /Өргөдлийн маягт бөглөх/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг /3х4 хэмжээтэй/ 2 хувь
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • 4 ба түүнээс дээш хүүхдүүдийн гэрчилгээний хуулбар /50 настай эмэгтэйд хамаарна/
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТооцсон нотлох баримт/
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолт.
  • Гэрлэлтийн баталгаа
  • Нас барсан гэрчилгээний хуулбар
  • “Асран хамгаалагч тогтоосон тухай” тухайн шатны Засаг даргын захирамж
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл /Өргөдлийн маягт бөглөх/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эрүүл мэндийн дэвтэр
  • Хоёр хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэн амаржсаны тэтгэмж

/Тэтгэмжийн даатгал/

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, Жирэмсэн амаржсаны тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг:

  • Тэтгэмж авах хүний иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эмнэлгийн хуудас
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Өргөдлийн маягт бөглөх /Байцаагчаас авах/
  • Оршуулгын тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг
  • Тэтгэмж авах хүний иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нас барсны гэрчилгээг хуулбарлаж нотариатаар батлуулах
  • Тэтгэврийн дэвтрийн хуулбар /тэтгэвэр, группийн тэтгэмж авдаг бол/
  • Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Өргөдлийн маягт бөглөх /Байцаагчаас авах/

You May Also Like